Chronology of the Sungae Foundation

Сон-Э эмнэлэг нь эрүүл мэндийн салбарын холбогдолтой судалгаа шинжилгээний ажилуудаараа
дамжуулан ард түмнийхээ эрүүл мэндийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор
1968онд Сон-Э клиникийг анхлан байгуулж, 1982онд ашгийн бус хуулийн этгээд гэсэн
зөвшөөрөл авсан бөгөөд үүнээс хойш эмнэлэгээ өргөтгөн тэлж, орчин үеийн
эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр тоноглон одоогоор Сон-Э Эрүүл Мэндийн Сан,
Гуанмён Эрүүл Мэндийн Сан болон өргөжин тэлж салбар эмнэлэг бүхий
нэгдсэн эмнэлэг болон хөгжиж байна.

1985онд цэргийн эмч нарын дадлагажих эмнэлэгийн үүрэг гүйцэтгэж
байсан ба одоо ч ‘Мэргэжилийн эмч нарын дадлагажуулан сургах
байгууллага’-ын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд, 1997онд автоматаар эмчийн
жорыг дамжуулах систем буюу OCS-ийг нэвтрүүлэн ажилласан ба сүүлийн
үед EMR системийг нэвтрүүлэн эмнэлэгийг бүхэлд нь холбосон нэгдсэн системээр
үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн төрөл бүрийн байгууллагуудтай хамтран
ажиллах гэрээ байгуулан харъяа нутаг дэвсгэрийнхээ ард иргэдэд үнэ төлбөргүй эрүүл
мэндийн зөвлөгөө өгч, лекц унших зэргээр харъяа нутаг дэвсгэрийнхээ нийгмийн хөгжилд
байнгын хувь нэмрээ оруулан анхаарал тавьж ирсэн билээ.

Одоогоор Сон-Э эмнэлэг нь PET-CT Төв, Хоол боловсруулах эрхтэний дурангийн шинжилгээний төв,
Арьс-гоо сайхны төв, Хиймэл бөөрний төв, Зүрх судасны төв, Яаралтай түргэн тусламжийн төв,
Хиймэл үе суулгах төв зэрэг бүхий л чиглэлд мэргэжсэн эмчилгээний төвүүдийг ажиллуулж байгаа
бөгөөд түүндээ тохирсон орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
Түүнчлэн яаралтай түргэн тусламжийн төв нь 24цагийн турш мэргэжлийн эмч нар эмчилгээ үйлчилгээ
үзүүлэн яаралтай түргэн тусламж болоод үйлчилгээнийхээ чанрыг дээшлүүлэх тал дээр анхаарал тавин ажиллаж байна.

2005онд ‘Эмчлүүлэгчийн эрхийг хамгаалах’ гэсэн тунхаглалын хүрээнд эмнэлэгүүдийг магадлан итгэмжлэх үнэлгээнд байнгын Шилдэг эмнэлэг
гэсэн үнэлгээ авч , үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн төв, Нэг Сэтгэл сайн дурын баг зэргийг удирдан зохион байгуулж “Ирээдүйн Сон-Э эмнэлэг”
-ийн үндэсийг бат бөх суулгахын тулд тасралтгүй хичээн зүтгэж байна.

Ким Юн Гуан захирал болоод эмнэлэгийн бүхий л эмч ажиллагсад бид ‘Эелдэг · Нэгдмэл · Хэмнэлттэй’ гэсэн нэгэн уриан дор харъяа нутаг
дэвсгэрийнхээ ард иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулахын төлөө хэзээд хичээн ажиллах бөгөөд хойшид ч нэгдсэн эмнэлэгээс илүү үүрэг
гүйцэтгэн харъяа нутаг дэвсгэрийнхээ нийгэмд хувь нэмэр оруулагч эмнэлэг, орчин үеийн дэвшилтэт эмнэлэг байхын тулд хичээнгүйлэн зүтгэж ажиллах болно.